top of page
Search

Авто замынтээвэрлэлт

Олон улсын авто замын ачаа тээвэрлэлт гэдэг нь төрөл бүрийн ачаа тээх зориулалт бүхий авто машиныг ашиглан, 2 буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрийг дамжин, нийлүүлэгчээс хүлээн авагчид ачаа барааг хүргэж өгөх үйл ажиллагаа юм.



Авто замын тээвэр нь хаалганаас хаалганд хүртэл тээвэрлэлт хийх чадвартай, өөрөөр хэлбэл ачилт буулгалт хийх тусгай буудал, боомтыг шаардаад байдаггүй, нийлүүлэгчийн үйлдвэр агуулахаас хэрэгчид шууд хүргэж өгөх боломжтойгоороо тээврийн бусад хэлбэрээс давуутай.


АВТО ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ДАВУУ ТАЛ

• Хаалганаас хаалганд буюу үйлдвэрлэгчийн үйлдвэр агуулахаас хэрэглэгчийн хаа байгаа газар хүртэл тээвэрлэлт хийх боломжтой, уян хатан

• Эд бараа, бүтээгдэхүүний эвдрэл, алдагдал бага

• Ойрын зайд бага хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хямд өртгөөр тээвэрлэх боломжтой

• Тогтмол болон хэрэгтэй үедээ тээвэрлэлтийг хялбархан зохион байгуулах боломжтой

• Тээвэрлэлтийн явцад сэлгэн ачилт бага. Сав баглаа боодлын хувьд амар энгийн

• Тусгайлсан буудал, ачиж буулгах цэг байгуулах шаардлагагүй

• Цаг агаарын нөлөө бага


АВТО ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН СУЛ ТАЛ

• Тээврийн зардал өндөр

• Нэг удаа тээвэрлэх хэмжээ бага

• Зам тээврийн осол гарах магадлал их



6 views0 comments
bottom of page