А цэгээс В цэг хүртэл зөөгдөж байгаа ачааны хөдөлгөөн юм. Үүнд ачаа өргөлт, буулгалт, бэхлэлт,гадаад улс орнуудын хяналт шалгалт гэх мэт энэ бүх байдал бидний эсрэг эргэсэн тодорхой бус үед бүхнийг эртнээс харж тээвэрлэлт хийх хэрэгтэй болдог тааварлашгүй бизнесс юм. Ачаа тээвэрт тохиолдож болох саад бэрхшээл, осол аваарь, байгалийн давагдашгүй гамшиг зэрэг маш олон хүчин зүйлсийн нөлөөгөөр Аль ч тээвэр зууч таны ачааг хүссэн газарт, хүссэн хугацаанд тань хүргэж өгнө гэж 100 хувь баталгаа гаргах боломжгүй юм. Гэсэн ч таны тээвэр зууч энэ бүх хүндрэл бэрхшээлийг даван туулахаар байнга хичээж ажилладаг.

Дотоодын болон олон улсын логистик тээврлэлтийг чингэлэгтэй, задгай, түүвэр, байдлаар энгийн, хэтрүү овортой, хэтрүү хэмжээтэй ачааг буухиа, төслийн,экспортын импортын бүрдүүлэлттэй, далайгаар төмөр замаар,агаарын замаар, авто замаар тээвэрлэж гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ,агуулахад хадгалах болон тээвэрлэлттэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг багтаасан цогц ойлголтыг Тээвэр зуучийн үйлчилгээ гэнэ.
ความคิดเห็น