🚛 “LOGISTICS WEEKLY NEWS” – 7 хоногийн тойм
- gerel0618
- May 11
- 1 min read

5-р сарын 01–04-ний өдрүүдэд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 7 галт тэрэг хөдөлсөн байна.
Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын терминалууд дээр Монгол Улс руу ачигдахаар хүлээгдэж буй 3600 TEU буюу 1800 орчим чингэлгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
▪️ Wujie 3 терминал – 1800 TEU
▪️ Xingang North терминал – 1700 TEU
▪️ Xingang Port терминал – 100 TEU
🇲🇳Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын 6 талбайд нийт 749 чингэлэг байгаагаас 485 нь ачаатай, 254 нь хоосон чингэлэг байна.
🌍 Харин олон улсын тээврийн салбарт Улаан тэнгисийн нөхцөл байдал үргэлжлэн нөлөөлсөөр байна. Тээврийн компаниуд аюулгүй байдлын үүднээс маршрутаа Сайн Найдварын хошуугаар (Cape of Good Hope) дамжих чиглэлд бүрэн шилжүүлж байгаа бөгөөд үүний улмаас Ази-Европ чиглэлийн тээврийн зардал 50 хүртэлх хувиар өсжээ. Мөн өмнөх стандарт тээвэрлэлтийн хугацаа 25–30 байснаас, 35–40 хоног болон уртассан байна.
Америкаас Монгол руу ойрхон боллоо
Хэрэв та манай үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон үнийн санал авах бол :




Comments